Жаргалан сум дулааны нэгдсэн сүлжээнд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-11 20:53:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Жаргалан сум дулааны нэгдсэн сүлжээнд холбогдож, цэвэрлэх байгууламжийн системтэй боллоо. 

Уг ажлыг Барилга хот байгуулалтын сайдын багцаас улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр ийнхүү ашиглалтад оруулж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус сумын төсөвт байгууллагуудад дулаан түгээж эхлээд байна.

Жаргалан сумын төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээг 2018 онд ''Арвин бэлт''ХХК гүйцэтгэж, 2.1 мВт-ын хүчин чадалтай зуухны барилга угсралтын ажлыг ''Эн ар жи эм'' ХХК 2017 оноос эхлэн гүйцэтгэж энэ онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 


Холбоотой мэдээ