Японд ая тухтай дэлгүүрүүд хуванцар хэрэглээг бууруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-11 16:01:29

ТОКИО. /NHK/. Хуванцар хог хаягдлыг бууруулах зорилгоор Японы зарим дэлгүүр хуванцар соруулын хэрэглээг аажмаар бууруулж, байгальд ээлтэй сав баглаа боодол ашиглаж эхлээд байна.


Тухайлбал, Японы “Seven-Eleven” сүлжээ дэлгүүр мөстэй кофе болон бусад шингэн зүйлсийг соруулаар уух шаардлагагүй савалгааг ашиглаж байгаа аж. Тус компанийн ажилтнууд энэ сараас савалгаандаа өөрчлөлт оруулж эхэлсэн бөгөөд аажмаар салбар дэлгүүрүүддээ шинэ савалгаагаа танилцуулах аж.


Түүнчлэн “Seven-Eleven” дэлгүүр үйлчлүүлэгчдийг хүсвэл байгальд ээлтэй материалаар хийсэн соруулыг санал болгохоор төлөвлөж байна.


"Компани жилд 1 тэрбум гаруй кофены аяга зардаг. Соруулыг хэрэглээнээс хасах нь хуванцар хог хаягдлыг ихээхэн хэмжээгээр бууруулна гэж найдаж байна” хэмээн "Seven & i Holdings"  компанийн ажилтан мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ