Н.Анужин Дэлхийн хошой аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-10 14:59:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д болж Бодибилдинг, фитнесийн ДАШТ-д өрсөлдсөн дэлхийн аварга, Азийн аварга, ОУХМ Н.Анужин алтан медалийн эзэн болж Дэлхийн хошой аварга болов.


Энэхүү ДАШТ-ий эхний өдөр бодибилдингийн төрлийн +75 кг-д өрсөлдсөн Б.Хэрлэн дэлхийн аварга болсон байна.  Н.Анужин Бодибилдинг, фитнессийн спортоор 6 жил хичээллэж байгаа аж. Тэрбээр 10 дугаар сард Индонез улсад болсон Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд 2017 онд Монголд болсон ДАШТ-д анх удаа түрүүлж байжээ.

Холбоотой мэдээ