Нийгэм, олон нийттэй харилцах салбарын бүсгүйчүүд “Хишиг өдөр”-т оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-09 11:25:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн санаачлан зохион байгуулсан "Инээмсэглэл-Эерэг хандлага" уриатай “Хишиг өдөр”-т нийгэм, олон нийттэй харилцах салбарын зургаан бүсгүй оролцлоо.

Энэ үеэр оролцогчид амбулатори тус бүрийн эмч, сувилагч нарын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг, иргэдэд үйлчилж байгаа байдал, үйлчилгээний чанар хүртээмжтэй танилцсанаараа онцлогтой болов.

“Хишиг өдөр”-т оролцогчид эмнэлгээр үйлчлүүлэгчид үзүүлэх цагаа цахимд бүртгүүлэн үйлчлүүлж хэвшсэн ч өмнөх өдрийн шинжилгээ хийлгэсэн иргэд, өнөөдрийн үзүүлж байгаа иргэд, дараалал харгалзалгүй орох эрх бүхий ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд, сахарын хяналттай байдаг өвчтөн зэрэг үзүүлэх иргэдийн тооноос хамаарч амбулаторийн ачаалал эрс нэмэгддэг юм байна. Тиймээс иргэд тэвчээртэй, хүндэтгэлтэй, соёлтой үйлчлүүлэхийг уриаллаа. Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн тоног төхөөрөмж хуучирсан, хоцрогдсоныг шинэчлэхэд бодлогын хэмжээнд аймаг, орон нутгаас дэмжин ажиллах хэрэгтэйг илэрхийлэв. 

"Хишиг өдөр"-т оролцсон бүсгүйчүүд, эмэгтэйчүүд, Амбулаторийн тасгийн хамт олонтой хэлэлцүүлэг хийж чөлөөт ярилцлага хийсэн юм.


Холбоотой мэдээ