Баян-Өлгийгээс суралцагчдад 55 хувийн хөнгөлөлт үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 10:39:28

ОБНХУ-ын Новосибирск хотын Хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөгч Ч.Андрей Баян-Өлгий аймгаас оюутан элсүүлэх зорилгоор ирж ажиллав.

Тэр ярихдаа, -Хоёр талын гэрээ хэлэлцээрийн дагуу манай сургуульд Монгол Улсын жар, Баян-Өлгий аймгийн 33 оюутан суралцаж байна. Араб Еркегүл, Бурхасын Шынарбек нарын оюутнууд гарамгай сайн, манай зардлаар суралцаж байгаа. Бид долдугаар сар гараад дахин элсэлт явуулна. Дөрвөн оноогоос дээш боловсролын үнэмлэхтэй элсэгчдийг шалгаруулж авна. Орос хэл мэддэггүй нь эхний жил бэлтгэл ангид суралцана. Манай сургууль 13 000 гаруй оюутантай, малын эмч, эдийн засагч, хуульч, авто инженер зэрэг зуу орчим мэргэжилтэн бэлтгэж байгаа. Баян-Өлгийгээс суралцагчдад 55 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Сургалтын төлбөр сая 650 мянга, дотуур байрны хөлс сард 15 мянга, эрүүл мэндийн үйлчилгээ жилд 75 мянган төгрөг. Суралцахыг хүсэгчид Өлгий сумын нэгдүгээр бага сургуулийн эрхлэгч Б.Айдынтай холбоо барина гэв.                                                        

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ