Спорт цогцолборын орон зайн хучилт буюу дээврийн ажлыг гүйцэтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар багт 1000 хүний суудалтай спорт цогцолборын
барилга баригдаж байна.
Барилгын ажлыг улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалтаар “Болор аграмба” ХХК гүйцэтгэж буй бөгөөд энэ
онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж
буй.
Одоогийн байдлаар ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд бүх
техник хэрэгслээ
дайчлан, дөрвөн кран
нэгэн зэрэг ажиллаж цогцолборын
орон зайн хучилт буюу дээврийн ажлыг гүйцэтгэж байна хэмээн компаниас мэдээлэв. Гэрээ ёсоор спорт
цогцолборын барилгын ажлыг 12 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх аж.