ОХУ-тай цэрэг техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-07 11:48:28

МОСКВА. /Xinhua/. Энэтхэг улс ОХУ-тай цэрэг техникийн хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх бодолтой байна хэмээн Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Раджнатх Сингх ОХУ-ын Шадар сайд Юрий Борисовтой уулзах үеэрээ мэдэгджээ.


ОХУ, Энэтхэг гадны шахалтыг үл харгалзан цэрэг техникийн салбарт тэр дундаа агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах С-400 системийг нийлүүлэх хүрээнд хамтын ажиллагаагаа амжилттай өрнүүлж байгааг Ю.Борисов уулзалтын үеэр цохон тэмдэглэжээ.


Цэрэг техникийн хамтын ажиллагаа болон шинжлэх ухаан, өндөр технологийн салбарт хамтран ажиллахтай холбоотой өргөн хүрээг хамарсан асуудлууд энэхүү уулзалтын гол сэдэв болсон байна. 

Холбоотой мэдээ