Шүүгчийн тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 17:50:17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр өмгөөлөгч Б.Гансүх томилогдсон байна.

Тэрбээр өнгөрсөн даваа гарагт Шүүгчийн тангарагаа өргөж, албан ёсоор ажилдаа орсон аж. Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй анхан шатны шүүхүүдийн шүүгчид, Шүүхийн тамгын газрын ажилтнууд, Увс аймгийн Прокурорын газрын хамт олон болон өмгөөлөгч нар оролцсон байна.

Б.Гансүх нь Увс аймагт өмгөөлөгчөөр 10 орчим жил ажиллажээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ