Хонконгийн хууль тогтоох хороодын сонгуулийг хойшлуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-05 15:45:59

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хэрэв сонгуулийн өдөр олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэж болзошгүй нөхцөл үүсвэл 11 дүгээр сарын 24-нд товлосон Хонконгийн хууль тогтоох хороодын сонгуулийг хойшлуулж магадгүй гэж “South China Morning Post” сонинд Засгийн газрын эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.


“Хэрэв сонгогчид ойр орчмынх газарт дэгдсэн эмх замбараагүй байдлын улмаас санал авах байранд хүрч чадахгүй эсвэл зарим нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны үеэр мөрдлөг хавчлага, халдлагад өртөж болзошгүй бол энэ нь сонгууль шударга болно гэдэгт эргэлзээ төрүүлнэ” гэж эх сурвалж онцлон тэмдэглэсэн байна.


Хонконгийн хууль тогтоомжийн дагуу сонгуулийг 14 хоногоос хэтрэхгүй хугацаагаар хойшлуулж болох аж.


Холбоотой мэдээ