Шүри цайзад гарсан түймэр цахилгааны доголдлоос үүдэлтэй байж магадгүй

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-11-05 15:24:15

ТОКИО. /NHK/. Өнгөрсөн долоо хоногт Японы баруун өмнөд нутгийн Окинава мужийн нийслэл Наха хотод оршдог Шүри цайзад гарсан гал түймэр цахилгааны доголдлоос үүдэлтэй байж магадгүй гэж тус улсын Цагдаагийн газар болон Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтнүүд үзжээ.


Соёлын болон түүхийн үнэт өв болсон Шүри цайзийн гол байгууламжууд уг гал түймэрт сүйдсэн юм. Өнгөрсөн пүрэв гарагийн үүрээр цайзын гол танхимын хойд хэсэгт гал гарч эхэлжээ. Уг танхимд байсан долоон ажиглалтын камерт бичигдсэн бичлэгээс үзэхэд гэрэл гялбаж буй дүрс харагдсан байна. Үүнийг гал гарахын өмнө болсон хэмээн мэргэжилтнүүд таамаглажээ. Энэхүү явдлын дараахан бүх камер зэрэг унтарч, өөр дүрс бичигдээгүй байна.


Ж.Оюунтуяа

Холбоотой мэдээ