Өнчин хүүхдүүдийн хадгаламжийг өсгөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 16:37:10

Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнгийн санаачлагаар 2013 оноос эхлэн бүтэн өнчин хүүхэд бүрт аймгийн ИТХ, ОНХС, Засаг даргын нөөцөөс жил бүр 100 мянган төгрөгийг хадгаламж нээж өгч, хуримтлалтай болоход нь анхаарч ажиллаж байгаа. Гэтэл аймгийн Аудитын газраас төсвийн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж, хадгаламж дахин олгохгүй байхаар зөвлөмж хүргүүлсэн байна.

Гэвч Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн “Энэрэлт ээж ааваасаа хагацаж элэг нь харласан, хайр халамж дутаж яваа нялх хүүхдүүддээ 100 мянган төгрөг өгч чадахгүй төр байгаад яах юм, тийм Засаг дарга байгаад ч хэрэггүй” гэж үзээд энэ мөнгөө хоёр дахин өсгөж, хүүхэд бүрт 200 мянган төгрөг хадгалуулахаар шийдвэрлэсэн байна.

Төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ цагт төсвийн хуулиа зөрчин байж өнчин хүүхдийн хадгаламжийг өсгөж байгаа Засаг даргыг буруутгах нь бас л өрөөсгөл юм.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ