Зэвсэглэлд хяналт тавих хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-05 10:27:38

ВАШИНГТОН. /TASS/. Зэвсэглэлд хяналт тавих асуудлаар АНУ ОХУ, БНХАУ болон өөр хэд хэдэн улстай шинэ хэлэлцээр байгуулахыг хүсэж байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хязгаарлах болон цаашид бууруулах арга хэмжээний тухай гэрээний үйлчлэх хугацаа 2021 оны эхээр дуусгавар болохтой холбогдуулан тэрбээр тайлбар өгчээ.


“Бид зэвсэглэлд хяналт тавихад анхаарч ажиллаж байгаа бөгөөд БНХАУ болон ОХУ-тай ажиллаж байгаа. Энэ хоёр улс мөн зэвсэглэлд хяналт тавих асуудлаар тэр дундаа цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлаар шинэ хэлэлцээр байгуулахыг хүсэж байгаа гэж би бодож байна. ” хэмээн Д.Трамп хэлсэн байна. 

Холбоотой мэдээ