"Цэвэр аяга" төслийг хэрэгжүүлж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-05 10:33:30

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ ротари клуб үүсэн байгуулагдсаны таван жилийн ойгоороо "Цэвэр аяга" төслийг санаачлан хэрэгжүүлжээ.

Төслийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын Үдийн цайны аяга тавгийг халдваргүйжүүлэн ариутгаснаар сурагчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт өвчлөлөөс сэргийлэх юм.

"Сэлэнгэ ротари" клуб нь байгуулагдсан цагаасаа эрүүл мэнд, боловсролын чиглэлээр олон удаагийн төсөл хөтөлбөрийг Сэлэнгэ аймагтаа явуулж аймгийн төвийн Ерөнхий боловсролын бүх сургууль, зарим сумын сургуулийг "Ус цэвэршүүлэгч"-ээр хангаж байсан аж. Энэ удаа таван жилийн ойн хүрээнд аяга таваг ионжуулан ариутгагч төхөөрөмжийг аймгийн төвийн 6 сургуульд гардуулан өгчээ. Ротари нь өөрөөсөө давж бусдад тусалдаг, ашгийн бус, хүмүүнлэг сайн санааны хөдөлгөөн бөгөөд Монгол Улсад 24 жилийн түүхтэй 18 ротари клуб үйл ажиллагаа явуулдаг байна. 

Холбоотой мэдээ