25 нэр төрлийн хөгжмийн зэмсэгтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р сургууль БСШУЯаманд төсөл бичиж, 3000 ам.долларын өртөг бүхий 25 нэр төрлийн үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсэгтэй болжээ.
Тус сургуулийн хувьд хөгжмийн дугуйлан хичээллүүлэх бүрэн боломжтой болсноор тус сургуулийн дуу хөгжмийн багш, ая зохиогч, МУСТА Ш.Батсайхан сурагчдад хөгжмийн боловсрол олгох нэмэлт секц, дугуйланг удирдан хичээллүүлж байна. Ардын урлаг, хөгжмөөр дамжуулан сурагчдад үндэсний соёл уламжлалыг өвлүүлэн үлдээх, ирээдүйд урлагийн хүн болох эх суурийг тавьж өгч байгаа гэж хэлж болно.
Морин хуур, ятга, ёочин зэрэг үндэсний хөгжимтэй болсон. Өмнө нь байсан хөгжмүүд бааз суурин дээр түшиглэн сургуулийн дэргэдэх хөгжмийн хамтлагтай болжээ. Дугуйлан хичээллэж эхлээд сар гаруй хугацаа болж байгаа бөгөөд тогтмол 30-аад хүүхэд хичээллэдэг байна. Хамгийн гол нь дугуйлан тогтвортой хичээллэхэд байрны хүрэлцээ муу, тиймээс оройн цагаар хүүхдүүдээ дуудаж бэлтгэлээ хийдэг гэдгийг дуу хөгжмийн багш Ш. Батсайхан хэллээ.
Т. Одончимэг