ОАНА-гийн 17 дугаар Ерөнхий Ассамблей болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-04 12:49:11

СӨҮЛ. /Yonhap/. Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын /ОАНА/ 17 дугаар Ерөнхий Acсамблейг БНСУ-ын “Yonhap” агентлаг Сөүл хотноо энэ долоо хоногт зохион байгуулна.


Пүрэв, баасан гарагт “Lotte” зочид буудалд болох 17 дугаар Ерөнхий Ассамблейд Хятадын “Синьхуа”, Японы “Kиодо”, Оросын “ТАСС” зэрэг мэдээллийн 43 агентлагийн төлөөлөгчид оролцоно.


НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ санаачилгаар 1961 онд байгуулагдсан ОАНА нь бүс нутгийн мэдээллийн харилцан солилцоог хөгжүүлэх зорилготой бөгөөд Ерөнхий Ассамблейг гурван жил тутам зохион байгуулдаг юм.


Удахгүй болох Ассамблейн үеэр ОАНА-гийн шинэ даргаар “Yonhap” агентлагийг албан ёсоор сонгох бөгөөд тус агентлаг ирэх гурван жилийн хугацаанд ОАНА-г даргалж, ОАНА-гийн уулзалтуудын хөтөлбөрийг бэлтгэх хэрэг эрхлэх газрын үүргийг гүйцэтгэж, гишүүн агентлагуудад санамж хүргэж, ОАНА-гийн цахим хуудасны үйл ажиллагааг хариуцна.


Yonhap” ОАНА-д элссэнээс хойш 30 гаруй жилийн дараа тус байгууллагыг анх удаа даргалах гэж буй нь энэ юм. 17 дугаар Ерөнхий Ассамблейг “Сэтгүүл зүйн шинэ сорилтууд: Технологийн инновац ба Итгэлцлийн асуудлууд” сэдвийн хүрээнд зохион байгуулна. 

Холбоотой мэдээ