Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРСонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулт зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэхээр Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар энэ сарын 22-нд товложээ.
Тодруулбал нэр бүхий иргэдээс Монгол Улсын Их Хурлаас баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Улмаар цэц үүнд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн, дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэх болжээ.
Н.Туяа