Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэгээрээ өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 12:53:27

Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг сорьж, Зуунмод сумын Солонго цогцолборт энэ сарын 13-ны өдөр  "Дэвжээ" тэмцээн зохион байгууллаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт, хууль эрх зүйн хэрэгжилтийг сайжруулах, эрсдэлгүй зан үйл төлөвшүүлэхэд чиглэсэн  энэ тэмцээнд төр, хувийн хэвшлийн зургаан аж ахуйн нэгж оролцсноос нэгдүгээрт Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК, удаах байруудад Төв Чандмань ДЭХГ, "Мөнхийн баян гал" ХХК шалгарсан байна.

Төв аймгийн Засаг даргын тамын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагаас хамтран зохиож буй "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй" сарын аяны хүрээнд  энэ сарын 20-нд үзүүлэх сургалт зохиохоор төлөвлөжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ