Камерунд олон хүн амиа алджээ

Дэлхийд | Байгаль орчин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-31 12:08:03
Yesukheitumur Tumurbaatar

ЯУНДЕ. /CGTN/. Камеруны баруун нутагт хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт болсны улмаас 42 хүн амиа алдсан гэж тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.


Аврах багийнхан Бафусам хотод эвдэрч сүйдсэн байшингуудын нурангид эрэн хайх ажиллагаа явуулахад бүтэн өдрийг зарцуулжээ. “CRTV” сувгийн мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн дунд 26 хүүхэд байсан аж.


Төв Африкт борооны улирал дуусаж байгаа боловч хүчтэй аадар бороо үргэлжлэн орсоор байна. Камеруны хөрш Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад үерийн гамшгийн улмаас 30 мянга орчим хүн орон гэргүй болжээ.


НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Өмнөд Суданд хүчтэй аадар бороо орсны улмаас эрүүл мэндийн төвүүд болон замууд эвдэрч сүйджээ. Үүний улмаас нэг сая орчим хүн хоол хүнс, ундны усны нөөцөө хангахад хүндрэл учраад байгаа ажээ.

Холбоотой мэдээ