А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүх хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-31 10:34:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд өнөөдөр 08.30 цагт эхэлжээ. 


Нийслэлийн прокурорын газраас тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.


Шүүх хурал энэ сарын 22-нд болох байсан ч шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, н.Ариунболд, Э.Хашчулуун нар Дундговь аймагт Захиргааны хэргийн шүүх хуралд оролцож байсан тул өнөөдрийг хүртэл хойшлуулаад байв.


Эрүүгийн хуульд, "82.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. Харин дээрх төрлийн гэмт хэрэгт оролцсон ч гэмт үйлдэл эхлэхээс өмнө зохих байгууллагад мэдэгдсэн этгээдийг хуулийн хариуцлагаас чөлөөлдөг байна.

Холбоотой мэдээ