Нөөцийн мах бэлтгэхэд 600 сая төгрөг шаардлагатай

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-10-30 17:00:08
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт мах боловсруулах хоёр үйлдвэр нөөцийн мах бэлтгэлийн чиглэлээр ажиллаж байна.

Энэ жил аймгийн хэмжээнд 300 тонн мах бэлтгэх шаардлагатай гэнэ. Энэ талаар аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий хэлэхдээ, “Бид махны үнийн судалгааг тогтмол хийж байгаа. Энэ сарын 18-ны байдлаар үхрийн мах бөөний үнэ 6500-6800, адууны мах 5500-5700, хонины мах 5500-6300, ямааны мах 5000-5500 төгрөгийн үнэтэй байна. Ирэх оны төсөвт нөөцийн мах бэлтгэлд 600 сая төгрөг шаардлагатай гэсэн санал тавьсан. Түүнээс 400 сая төгрөгийг  “Эрдэнэт мах маркет” компанитай хамтран нөөцийн мах бэлтгэж, махны үнийг өсгөхгүйгээр барих боломжтой гэж үзэж байгаа. Гол нь төсөв батлагдахыг хүлээж байна” гэлээ.

 

 

Холбоотой мэдээ