Хөгжөөн дэмжигчдийн хар жагсаалтад 500 гаруй хүнийг оруулжээ

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-10-30 12:21:34

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Дотоод хэргийн яам /ДХЯ/ тус улсын янз бүрийн хотуудын оршин суугчид болох 538 хүнийг спортын албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохыг хориглосон хөгжөөн дэмжигчдийн жагсаалтад нэмж оруулсан байна.


ОХУ-ын ДХЯ-ны мэдээлэлд дурдсанаар, жагсаалтад орсон хүмүүсийн дийлэнх нь 2020 оныг дуустал спортын арга хэмжээнүүдэд оролцох хориотой бол заримд нь 2022 он хүртэл хориг тавьжээ. Уг жагсаалтад 18-45 насны хүмүүс байгаа бөгөөд тэд 2017, 2018, 2019 онд шүүхийн шийдвэрээр хориг тавьсан хөгжөөн дэмжигчид аж. 


Өнгөрсөн жил FIFA Confederations Cup буюу Тивийн хоорондын цомын тэмцээн болон хөл бөмбөгийн ДАШТ зохион байгуулахын өмнө ОХУ-ын хууль сахиулах байгууллагынхан спортын арга хэмжээнд оролцохыг хориглосон хөгжөөн дэмжигчдийн хар жагсаалтыг гаргасан байна. 


Хэрэв жагсаалтад орсон хүмүүс спортын албан ёсны тэмцээнүүдэд оролцвол захиргааны хариуцлага хүлээлгэж, 20 мянгаас 25 мянган рублиэр торгох, 15 хоногоос дээш хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулдаг аж.


Холбоотой мэдээ