Аргентины шинэ Ерөнхийлөгчтэй АНУ хамтран ажиллахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-29 13:05:40

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Аргентины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Альберто Фернандестэй АНУ хамтран ажиллахад бэлэн байна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.


Ням гарагт болсон Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигч Альберто Фернандес эхний шатанд ялахад шаардлагатай саналыг авсан байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч 12 дугаар сарын 10-нд үүрэгт ажилдаа орно.


“Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай явуулсанд бид Аргентины ард түмэнд баяр хүргэж байна. Хоёр улсын нийтлэг эрх ашгийг хөндсөн асуудлуудыг шийдэхийн тулд бид Альберто Фернандестэй Аргентины шинэ Ерөнхийлөгчийн хувиар хамтран ажиллахад бэлэн байна” гэж АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.


Майк Помпео мөн АНУ болон Аргентин улс "харилцан бие биенээ хүндэтгэсэн уламжлалт түншлэлийн харилцаагаа хадгалсаар ирснийг" онцлон тэмдэглэсэн байна.


Холбоотой мэдээ