Оросын талд тагнуул хийсэн хэмээн буруутгаж буй эрэгтэйг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-29 12:09:30

МОСКВА. /TASS/. Оросын талд тагнуул хийсэн хэмээн сэжиглэж буй эрэгтэйг Польшийн Дотоодын аюулгүй байдлын агентлаг баривчлан саатуулжээ. Энэ тухай “Польшийн радио” мэдээлсэн байна.


Дотоодын аюулгүй байдлын агентлагийн ажиллагааны үеэр Оросын талд тагнуул хийсэн хэмээн буруутгагдсан эрэгтэйг баривчилжээ. Үүний дараа тус агентлагийн ажилтнууд түүний байсан газарт нэгжлэг хийж, хууль бусаар зэвсэг, хэрэгсэл хадгалж, хуурамч бичиг баримт ашиглаж байсан хэмээн нэмэлт хоёр зүйлээр түүнийг буруутгасан байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс түүнийг гурван сарын хугацаатай баривчилжээ. 

Холбоотой мэдээ