Спортын болон сэргээшний эсрэг байгууллагууд кибер халдлагад өртжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-29 11:41:39

НЬЮ-ЙОРК. /TASS/. Strontium” нэрээрээ алдартай “Fancy Bear” бүлэглэл 16 спортын болон сэргээшний эсрэг байгууллагад цуврал кибер халдлага үйлдсэнийг “Microsoft” компани олж илрүүлжээ.  


“9 дүгээр сарын 16-нд эхэлсэн энэхүү цуврал халдлагуудын гол бай нь олон улсын спортын байгууллагууд болон сэргээшний эсрэг байгууллагууд байжээ. WADA буюу Дэлхийн сэргээшний эсрэг агентлагийн авч хэрэгжүүлж болзошгүй алхмуудын тухай хэвлэлүүд мэдээлэхээс өмнө энэ бүхэн болжээ. Кибер халдлагуудын зарим нь амжилттай болсон хэдий ч дийлэнх нь амжилт олоогүй” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Чухам ямар байгууллагууд кибер халдлагад өртсөн тухай мэдэгдэлд дурдаагүй байна. “Microsoft” компанийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, “Strontium” дээр дурдагдсан байгууллагуудын эсрэг кибер халдлага үйлдсэн нь анхны тохиолдол биш аж. Иймэрхүү хэргүүд өмнө нь 2016, 2018 онуудад болж байжээ.


Fancy Bear” хакерын бүлэг 2016 онд “WADA”-д кибер халдлага үйлдэж, тус байгууллагын тамирчдын талаарх мэдээллийг агуулж байсан мэдээллийн санд хууль бусаар нэвтэрч байсан аж. 

Холбоотой мэдээ