Токио Олон улсын кино наадам эхэлжээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-10-29 10:56:20

ТОКИО. /NHK/. Азийн хамгийн том кино наадмуудын нэг болох Токио Олон улсын кино наадам Японы нийслэл Токио хотноо даваа гарагт эхэлж, дэлхийн өнцөг булан бүрээс жүжигчид, найруулагчид хүрэлцэн иржээ.


32 дахь удаагийн Токио Олон улсын кино наадмын нээлтийн ёслол нийслэл хотын Роппонги дүүрэгт болж, дотоод, гадаадын жүжигчид, найруулагчид улаан хивсэн дээгүүр алхаж, шүтэн бишрэгчидтэйгээ мэндэлжээ.


Энэ удаагийн наадамд 115 улс орон, нутаг дэвсгэрийн уран бүтээлчдийн нийт 1805 бүтээлээс 14 бүтээл шигшигдэн үлдэж, Гранпри шагналыг хүртэнэ. Токио Олон улсын кино наадам ирэх 11 дүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх юм. 

Холбоотой мэдээ