БНХАУ 2500 орчим орчин үеийн театртай болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-10-28 14:49:55

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ нийт 2478 орчин үеийн театртай болсныг 2016 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн талаар Шанхайн Олон улсын урлагийн наадмын үеэр мэдээлжээ.


Хятадын томоохон хотуудад сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий театруудыг байгуулсан гэж тус улсын Үндэсний урлагийн газрын дарга асан Чэнь Пин мэдээлжээ. Өнгөрсөн онд Хятад даяарх 2478 театрт 3.12 сая шоу зохион байгуулсныг 1.38 тэрбум хүн үзсэн гэж Үндэсний урлагийн газрын тайланд тэмдэглэсэн байна.


Ташрамд дурдахад, Олон улсын урлагийн наадмын үеэр Хятадын “Shangyin” дуурийн ордон Италийн “Teatro Alla Scala” дуурийн ордонтой хамтран ажиллах гэрээ байгуулжээ. 

Холбоотой мэдээ