“Лалын улс”-ын толгойлогчийн залгамжлагчийг нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. Абдулла Кардаш гэгч террорист “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадиг залгамжилж магадгүй байна. Аль-Багдади түүнийг бүр өнгөрсөн наймдугаар сард бүлэглэлийнхээ өндөр албан тушаалд томилсон гэж “Newsweek” сэтгүүл ням гарагт мэдээлжээ.
АНУ-ын тагнуулын байгууллага дахь тус сэтгүүлийн нэрээ нууцалсан эх сурвалжийн онцлон хэлснээр, сүүлийн үед аль-Багдади бүлэглэлийг толгойлох ажлаас холдсон бөгөөд Кардаш ерөнхийдөө түүний залгамжлагч болжээ. “Аль-Багдади нэр төдий толгойлогч байсан. Тэр террорист ажиллагаануудад, өдөр тутмын ажилд оролцдоггүй байсан” гэж “Newsweek” сэтгүүлийн эх сурвалж хэлсэн байна.
Түүнчлэн Аль-Багдадигийн ойрын туслахууд болох Абу Абдель Рахман аль-Жезрауи, Абу Осман аль-Фаранси нарын нэг нь түүнийг залгамжилж магадгүй гэж телевизийн "Al Mayadeen" суваг урьд нь мэдээлжээ.
“Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадиг Сирийн Идлиб мужид явуулсан АНУ-ын тусгай ажиллагааны үеэр устгасан гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгдсэн билээ.