Дональд Трамп өнөөдөр "чухал мэдэгдэл" хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-27 12:59:40

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Вашингтоны цагаар 09:00 цагт “чухал мэдэгдэл” хийнэ гэж Цагаан ордны хэвлэлийн алба бямба гарагт мэдээлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь “Twitter” хуудсандаа саяхан "маш чухал үйл явдал" боллоо гэж бичсэн боловч чухам ямар үйл явдал болохыг тодорхой дурдаагүй байна. 


Д.Трамп терроризмтой тэмцэх олон улсын эвслийн Сирид явуулсан ажиллагаатай холбоотой мэдэгдэл хийж магадгүй гэж “The Washington Post” сонины тоймч Жош Рогин үзэж байгаа аж. “Энэ нь АНУ тэргүүтэй эвслийн хүчний Турктэй хил залгаа оршдог Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужид террористуудад өгсөн цохилттой холбоотой бололтой” гэж тэрбээр бичжээ. Түүний хэлснээр, энэ талаар албан ёсны мэдээлэл байхгүй боловч цохилтын бай нь хэт давруу үзэлтнүүдийн "Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдиди байсан гэх яриа гараад байгаа аж.


Холбоотой мэдээ