Германд ховор төрлийн цайвар ногоон өнгийн үстэй гөлөг төржээ

Дэлхийд | Сонин хачин
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-24 10:50:24

БЕРЛИН. /РИА Новости/.  Германы Вермелькирхен хотод “Golden retriever” үүлдрийн буюу алтлаг анч нохойноос ховор төрлийн цайвар ногоон өнгөтэй гөлөг төржээ. Өвөрмөц дүр төрхөөрөө бусдаасаа ялгагдаж байсан энэхүү гөлөг Мохито гэдэг хочтой болсон гэнэ. “Stern” цахим хуудасны мэдээлснээр, энэ нь тун ховор төрлийн үзэгдэл бөгөөд Мохитогийн үс өнгөө удаан хадгалахгүй аж.   


Өнгөрсөн лхагва гарагт төрсөн Мохито гөлөгний талаар түүний 43 настай эзэн Жоана Жастис ярихдаа “Эхлээд нэлээд санаа зовниж байсан хэдий ч бүх гөлөг эрүүл саруул байгааг хараад тайвширсан” гэжээ.


Малын эмч Кристиан Димитриадис энэ үзэгдлийг гөлөг төрөхийн өмнө ихсээс салах үед биливердин гэх цөсний ногоон өнгөтэй нөсөө ялгарсантай холбон тайлбарлажээ. 

Холбоотой мэдээ