Хархориноос 23 мянган толгой малыг бусад аймагт оторлуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин суманд өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Сумын аюулгүй нөөцөд 13 тн хорголжин тэжээл, 4000 боодол буюу 100 тн ногоон тэжээлийг нөөцлөөд байгаа бол малчид өөрсдийн бололцоогоор 3765 тн өвс, 921 тн гар тэжээл, 330 тн хужир шүү бэлтгэжээ.
Малчдаас ногоон өвс, тэжээлийн захиалга авч, Дорнод аймгаас 1000 боодол өвсийг зах зээлийн ханшаас доогуур үнээр нийлүүлж байгаа юм. Булган аймгийн Рашаант суманд болсон "Отрын бүсийн зөвлөгөөн" -өөр зөвшөөрөл авсны дагуу таван өрхийн 3200 хонин толгой мал тус бүсэд оторлож байна.
Цаашид Булган, Архангай, Төв аймгийн нутагт 69 өрхийн 23764 толгой малыг оторлуулахаар тухайн аймгуудтай ярилцаж байгаа аж.