Канадад 43 дахь удаагийн парламентын сонгууль болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРОТТАВА. /TASS/.
Канадад 43 дахь удаагийн парламентын сонгууль болж байна.
Ирэх 4 жилд парламентын доод танхим болох нийтийн танхимд ашиг сонирхлыг нь хэн
төлөөлөхийг Канадын ард түмэн сонгох шаардлагатай болоод байна. Ялсан намын
удирдагч нь Канадын Ерөнхий сайдын суудлыг эзлэх аж.
Сонгуулийн комиссын мэдээлснээр, сонгуульд 21 нам оролцож байгаагаас гадна
бие даан нэр дэвшигчид оролцож байгаа аж. Канадын Атлантын далайн эрэгт сонгуулийн
хэсгүүд орон нутгийн цагаар 08:30 цагт нээгдэх бол Канадын Номхон далайн эрэгт санал
хураалт 19:00 цагт дуусах юм байна.
338 мандатын төлөөх гол өрсөлдөөн Канадын хамгийн алдартай улс төрийн хүчин
болох Ерөнхий сайд Жастин Трюдогийн эрх баригч Либерал нам болон Консерватив
нам, Шинэ Ардчилсан нам, Ногоон нам, Квебекийн
эвсэл, Канадын Ардын намын хооронд өрнөж байгаа аж.