Жүжигчин Женнифер Лоуренс хуримаа хийжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-21 10:28:18

МОСКВА. /РИА Новости/. Холливудын жүжигчин Женнифер Лоуренс уран зургийн галлерейн захирал Кука Маронитай гэрлэжээ.


Род-Айленд муж улсын Ньюпорт хотод байрлах харшид болсон хуримын ёслолд 150 орчим хүн оролцсоны дотор жүжигчин Эмма Стоун, Эшли Олсен, Эми Шумер, дуучин Адель  нар багтсан байна.


Хосууд болзож эхлэх болсон нь 2018 оны 6 дугаар сард тодорхой болсон бөгөөд жүжигчин бүсгүй сүй тавих гэж байгаа тухайгаа энэ оны эхээр мэдэгджээ. Оскарын шагнал хүртэж байсан жүжигчин Женнифер Лоуренс “Өлсгөлөн тоглоом”, “Икс хүмүүс”, “Миний хамтрагч сэтгэцийн өвчтөн” зэрэг  кинонд бүтээсэн дүрээрээ олны танил болсон юм. 

Холбоотой мэдээ