Японд амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-21 07:41:03
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Японыг дайран өнгөрсөн “Хагабис” сүйрэлт хар салхинд нэрвэгдэн амиа алдсан хүний тоо 80 хүрч, сураггүй алга болсон хүний тоо 11 болжээ.


Хар салхинд хамгийн их нэрвэгдсэн Фүкүшима мужид 30 хүн амиа алдсан бол Миаги мужид 17, Канагава мужид 14 хүн амиа алджээ. Точиги, Гунма мужуудад 8 хүн амиа алдсан бол Нагано, Сайтама, Иватэ, Ибараки мужуудад есөн хүн амиа алдсан байна. Шизүока, Чиба мужуудад 2 хүн амиа алджээ.


Үүнээс гадна байгалийн гамшгийн улмаас 33 мужид 398 хүн гэмтжээ.


Холбоотой мэдээ