Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-04-13 07:37:17

Аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 13. Лхагва гараг.

Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 7. Буд гараг. Хэрцгий охин одтой, 3 хөх  мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ