Эмэгтэйчүүдэд хамгийн аюулгүй орнуудыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-16 11:49:16

МОСКВА. /РИА Новости/. Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюулгүй, оршин суухад таатай орноор Норвег тодорчээ. Энэ тухай Америкийн “National Geographic” сэтгүүл мэдээлсэн байна.


WPS буюу Эмэгтэйчүүд, Энх тайван, Аюулгүй байдлын индексийг 2017 оноос хойш гаргаж байгаа аж. Энэхүү жагсаалтыг гаргахад “National Geographic” сэтгүүлээс гадна Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан Жоржтауны хүрээлэн болон Осло дахь энх тайвны судалгааны хүрээлэнгүүд оролцжээ.  


Жагсаалтыг гаргахад нийгэм улс төр, эдийн засгийн амьдралд оролцох оролцоо, аюулгүй байдал болон шударга ёс гэсэн гурван гол үзүүлэлтийг ашиглажээ. Эдгээр үзүүлэлтийг үндсэндээ ялгаварлан гадуурхалгүй гэх ойлголтонд авч үзсэн байна. 


Жагсаалтад дэлхийн 167 орноос Норвег нэгдүгээрт орсон бол тус улсын араас Швейцар, Финланд, Дани, Исланд зэрэг улс эхний тавд багтан оржээ. Хамгийн сүүлийн гурван байранд Сири, Афганистан, Йемен улс орсон байна. 

Холбоотой мэдээ