Хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн маргааныг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-16 10:08:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр 09.30 цагт эхэлж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж байна. 


Тодруулбал, улс төрийн хилс хэрэгтнийг цагаатгахдаа, нөхөн олговрын хэмжээг тэгш бус, ялгаатай тогтоосон, хорих ял эдэлж байхдаа нас барсан хэлмэгдэгчийг цаазалсантай адилтган үзэхгүйгээр нөхөх олговрыг бага хэмжээтэй хуульчилсан зэрэг маргаан Цэцэд иржээ. Мөн хэлмэгдэгсдийн ач, зээ, түүний шууд асрамжид байсан хүнийг нөхөх олговор авах этгээдэд нэрлэн заагаагүй нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэсэн маргааныг нэр бүхий иргэд мэдээлсэн байна. 


Хуралдаанд мэдээлэл гаргагч зарим иргэн, тэдний төлөөлөл болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Санжмятав нар оролцож байна.

Холбоотой мэдээ