Тофелийн шалгалтад тэнцсэн 5 оюутанг тэтгэлгээр сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 17:09:06

Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн захирал Н.Янжмаа бусад аймгийн багш сурган хүмүүжүүлэгчдийн хамтаар БНХАУ-д улсад туршлага судлаад ирлээ.

Тэд 31 хүний бүрэлдэхүүнтэй 5 хоногийн турш урд хөршийн Мин Чуаны их сургууль, Нанхуа их сургуулиар айлчилж, тэрхүү сургуульд Монголоос суралцагчидтай уулзаж, мөн багш нартай нь уулзаж, мэргэжлийн онцлог, сурган хүмүүжүүлэх ухааны арга барилаас нь суралцаж, харилцан мэдээлэл солилцлоо.

Дашрамд дурдахад Булган аймгаас 12-р анги төгсөж байгаа суралцагчдаас тофелийн шалгалтанд тэнцсэн 5 суралцагчийг Засгийн газрын тэтгэлгээр урд хөршийн тус их сургуулиудад суралцуулахаар болжээ. Албан ёсны бичгийн гэрээ энэ 5 дугаар сарын эхээр хийгдэх юм байна. Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн багш Н.Янжмаа нь, ЕБС–ийн хичээлийн программд Хятад хэлийг оруулъя. Энэ нь нэгдүгээрт хөрш зэргэлдээ орны хэлийг суралцах нь зөв, хоёрдугаарт англи, орос хэлний дараа орох дэлхийн хэл хятад хэл мөн гэж үзэж байгаа тул энэхүү саналыг аймгийн БСГ–т дэвшүүлж байгаагаа илэрхийллээ.

                                                                                                                                 П.Батням

Холбоотой мэдээ