“Худалдагч, касс, нярав” бэлтгэх сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-15 15:20:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын аймгийн салбар, Монголын худалдагч нарын холбооноос, Стандарт хэмжил зүйн газар, ХХААГ-тай хамтран “Худалдагч, касс, нярав” бэлтгэх сургалт зохион байгууллаа.

10 дугаар сарын 11-12-нд Мандалговь хотноо зохион байгуулсан тус сургалтад 52 хүн оролцож, худалдагч, няраваар ийнхүү бэлтгэгдэн, мэргэшлийн үнэмлэх авах эрхтэй болжээ. Үнэмлэхийг МҮХАҮТ-ын аймгийн салбараар дамжуулан 10 дугаар сарын 15-наас олгох ажээ.

Тус сургалтаар оролцогчдод худалдагч болон няравын эзэмшвэл зохих дадлага, чадваруудыг эзэмшүүлж, “Жижиглэн худалдааны газар түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага” стандартыг танилцуусан байна. 

Холбоотой мэдээ