Олон улсын 48 цаг кино наадамд "Талх 77" баг оролцох эрхээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-14 20:47:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “48 цаг-Монгол” кино наадам өнгөрсөн бямба гарагт болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил уг наадамд 24 баг бүртгүүлэн оролцсон юм. Шилдэг бүтээлийг  10 номинацид шалгаруулсан байна. Мөн  “Үзэгчдийн нэрэмжит шагнал” олгосноос гадна энэ жилийн хувьд шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг нүүр хувиргагч гэсэн гурван номинацийг шинээр олгов.


-Шилдэг нүүр хувиргалт – “Absolute” pictures “The God”

-Шилдэг эвлүүлэг – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг зураач – “Absolute” pictures “The God”

-Шилдэг дууны найруулга – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг зураглаач – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг эрэгтэй жүжигчин – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг эмэгтэй жүжигчин – “Cinemagic ” багийн “Хагацал үгүй” ”

-Шилдэг зохиол – “Absolute” pictures “The God”

-Шилдэг найруулга – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг бүтээл – “Талх 77” баг “Хэц” шалгарлаа. Хамгийн олон шагнал авсан “Талх 77” баг эх орноо төлөөлөн Нидерланд улсын Роттердам хотод болох “Filmapalooza” олон улсын 48 цаг кино наадамд оролцох эрхээ авлаа.


Холбоотой мэдээ