Н.Батсуурь аварга, сонирхогчдын сумо бөхийн Дэлхийн аварга болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-14 16:48:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Осака хотноо сонирхогчдын сумо бөхийн ДАШТ 10 дугаар сарын 12-13-нд болж, Монгол Улсын аварга Н.Батсуурь үнэмлэхүй жинд 2019 оны Дэлхийн аварга болов.


Тэмцээний үнэмлэхүй жинд аварга Н.Батсуурь барилдсан бөгөөд аваргын төлөөх барилдаанд Японы бөхийг ялсан байна. Мөн 100 кг-д барилдсан сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга, аймгийн харцага Б.Бадрал дахин алтан медаль хүртсэнээр дэлхийн хошой аварга боллоо. Залуучуудын ангиллын +100 кг-д Н.Очирсайхан, үнэмлэхүй жинд Б.Мөнх-Идэр нар тус тус хүрэл медаль хүртэв. Тэд багийн төрөлд барилдаж багаараа мөнгөн медалийн эзэн болсон байна.


Харин эмэгтэйчүүдийн +80 кг-д Н.Золжаргал, үнэмлэхүй жинд Н.Түвшинжаргал нар хүрэл медалийн эзэд болсон бөгөөд Монголын баг нийтдээ хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ. 

Холбоотой мэдээ