Цагдаагийн байгууллагын Хүүхдийн албаны 70 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-12 12:58:51
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын бүтцэд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгжийг үүсгэн байгуулсны түүхт 70 жилийн ойн баярын хурал энэ сарын 11-нд Монголын хүүхдийн ордонд боллоо.


Энэ үеэр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ амжилттай гүйцэтгэсэн нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Баярын хуралд ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, ХНХЯ-ны Хүүхэд хамгааллын газрын дарга Б.Баярмаа, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагч, ахмад ажилтнууд, хүүхэд хамгаалагч нарын төлөөлөл оролцлоо.


1949 онд Цагдан сэргийлэх газрын Багачуудын хэргийг эрхлэх анхны байцаагчаар н.Минжүүр томилогдон ажиллаж байжээ. Харин 1959 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт гурван алба хаагчийн орон тоотой “Хүүхдийн тасалгаа” тасаг байгуулснаар одоогийн "Хүүхдийн алба" байгуулагдсан түүхтэй аж.




Холбоотой мэдээ