Аймгийн эрдэс баялгийн зөвлөлийн ажиллах журмын хэрэгжилт хангалтгүй гэж үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-11 20:30:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж, 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна. Хуралдаанаар “Аймгийн эрдэс баялгийн зөвлөлийн ажиллах журам”-ын хэрэгжилтийг дүгнэлээ.

Зөвлөлийн ажил үр дүнгүй, журмын хэрэгжилт хангалтгүй байгааг Тэргүүлэгчид буруушааж, үүрэг чиглэл өгөв. Уг асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлууллаа.

Тухайлбал, байгуулагдсанаасаа хойш нэг ч хуралдаагүй, алт олборлогч компаниудын үйл ажиллагаа нөхөн сэргээлтэд хяналт тавьдаггүй, тайландаа бусад байгууллагын үйл ажиллагааг тусгаснаас биш өөрийн бие даасан ажил үүрэг байхгүй зэрэг шүүмжлэлийг хэлж, цаашид энэ зөвлөл байх, үгүйг дахин авч хэлэлцэхээр болсон юм.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2017 онд “Аймгийн эрдэс баялгийн зөвлөл”-ийг байгуулсан бөгөөд эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, уурхайн нөхөн сэргээлт зэрэгт зөвлөмж, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй ажиллах аж.

Холбоотой мэдээ