Унгарт болох ДАШТ-ийг зорих залуу бөхчүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-10 13:42:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын нийслэл Будапешт хотноо 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 3-нд бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ-ий чөлөөт бөхөөр хүч үзэх манай тамирчид тодорлоо.


Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг сонгох сонгон шалгаруулах тэмцээн өчигдөр буюу 10 дугаар сарын 09-нд “Хасу-Мегаватт” компанийн “Эко” спорт цогцолборт болж аваргуудаа шалгаруулжээ. Тэмцээнд нийт 18 байгууллагын 126 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөв.


“Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Б.Бямбадорж, Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн Азийн аварга З.Занабазар, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, Н.Анударь, хүрэл медальт Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Энхцэцэг, залуучуудын олимпийн наадмын хүрэл медальт Т.Оюун-Эрдэнэ, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонжаргал, 23 хүртэлх насны Азийн аварга Ө.Пүрэвсүрэн, Б.Хонгорзул, медальт М.Лхагвагэрэл, Ц.Чинзориг, Т.Мөнгөншагай, Х.Болортуяа, П.Отгонбаяр, Н.Загардулам, Д.Цогзолмаа, залуучууд, өсвөр үеийн Азийн АШТ-ий медальт Э.Бямбадорж, Б.Түмэнцогт, Э.Даваанасан, Б.Чимгээ тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн залгамж халаа болсон залуу хүчтэнүүд ур чадвараа сорьсон юм.


Эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар (Хилчин), 61 кг-д Ц.Чинзориг (Хангай хүчтэн), 65 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 70 кг-д Э.Тэмүүлэн (хоёул Хасу-Мегастарс), 74 кг-д Б.Бямбадорж (Алдар), 79 кг-д Д.Батзул (Хасу-Мегастарс), 86 кг-д Г.Ганхуяг (МУБИС), 92 кг-д Б.Билгүүн (Хасу-Мегастарс), 97 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 125 кг-д М.Лхагвагэрэл (Аварга), эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс), 53 кг-д Н.Анударь (Хилчин), 55 кг-д Б.Болортуяа (Женко), 57 кг-д Б.Хонгорзул (Баянхонгор), 59 кг-д П.Отгонбаяр (Женко), 62 кг-д Х.Болортуяа (Аврагч), 65 кг-д Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор), 68 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал (хоёул Алдар) жин тус бүртээ түрүүлж Будапештийн дэвжээнд барилдах эрхтэй боллоо.

Холбоотой мэдээ