Гэр бүлийн хүчирхийлэл 30 гаруй хувиар буурчээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-10-09 10:45:25
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт оны эхний гурван улиралд гэр бүлийн хүчирхийллийн 11 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс таван нэгжээр буюу 31.2 хувиар буурсан дүн юм байна. Мөн 75 иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас баривчлагдан, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамрагджээ.
Гэр бүлийн харилцаанд эхнэр нөхөр болон хамаарал бүхий этгээдүүдийн хооронд үүссэн маргаан даамжирсаар хүчирхийллийн хэлбэрт шилжиж, нийгмийн бүхий л давхаргын дунд оршин тогтносоор байгааг албаны хүн хэлж байна. Жендерт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр болох гэр бүлийн хүчирхийлэл хүний эрхийг нуугдмал хэлбэрээр зөрчиж буй ноцтой асуудалд тооцогддог аж. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтай тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүргээ биелүүлснээр та бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадна гэдгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас санууллаа.
Холбоотой мэдээ