Боловсрол, соёл урлагийн газрын 60 жилийн ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-09 10:32:12

Булган /МОНЦАМЭБулган аймагт аймгийн Боловсрол, соёл урлагийн газар байгуулагдсаны 60 жилийн ой, Монголын багш нарын 53 дахь баярын өдрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэлээ.

"Боловсрол-60" урлагийн болон спортын наадам, "Соёлын довтолгоо" аялан тоглолт, "Уран бичвэр"-ийн анхдугаар тэмцээн, "Байгууллагын менежмент-Багшийн хөгжил- Сургалтын чанар", "Соёлын салбарын хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байна.

Баярын үеэр аймгийн Боловсролын салбарын 2019 оны шилдгүүдийг тодрууллаа. Булган сумын 1-р сургуулийн номын санч М.Алтантуяа “Шилдэг ажилтан”, Хутаг-Өндөр сумын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Ариунтунгалаг “Шилдэг багш”, Сайхан сумын сургуулийн захирал О.Болормаа “Шилдэг удирдах ажилтан”-аар шалгарсан байна. Булган сумын 2 дугаар цэцэрлэг Улсын тэргүүний цэцэрлэг, тус цэцэрлэгийн хөгжмийн багш Т.Уранбайгаль “Хонхон чимээ” сургалтын хөтөлбөрөөр улсын тэргүүний багшаар шалгарсан байна.

Холбоотой мэдээ