Бүх нийтийн цэвэрлэгээгээр 43 машин хогийг зайлуулжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-08 17:24:55

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хамруулсан бүх нийтийн цэвэрлэгээг 10 дугаар сарын 5-нд зохион байгууллаа.

Төрийн болон хувийн хэвшлийн 206 байгууллагад сумын Засаг даргын бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай 165 дугаар захирамжийг тарааж мэдэгдсэн ба байгууллагууд идэвхтэй оролцож, 166 тн буюу 43 машин хогийг зайлуулжээ.

Энэ үеэр Цэцэрлэг хот доторх нийтийн эзэмшлийн зам талбай болон горхины эрэг, суваг, шуудуу, улсын чанартай авто замын дагуу гээд нийт 8.5 км зам, талбайн хогийг цэвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ