Санчир гаргийн шинэ дагуулуудыг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-08 16:40:14
Yesukheitumur Tumurbaatar

ПАРИС. /Businessinsider/. Санчир гараг дагуулын тоогоор Бархасбадь гаргийн өмнө орсон тухай Одон орон судлалын олон улсын холбоо даваа гарагт мэдэгджээ.


Санчирын 20 шинэ сар нээснээр, уг гараг нийт 82 сартай болж, 79 сартай Бархасбадийг гүйцжээ. Гэсэн хэдий ч Бархасбадь нарны аймгийн хамгийн том хэмжээтэй, хамгийн том сартай гараг хэвээр байна.


Бархасбадийн Ганимед сар нь дэлхийн талтай тэнцэхүйц хэмжээтэй бол Санчир гаргийн хамгийн жижиг дагуул нь 5 километрийн голчтой ажээ. Шинэ дагуулуудын долоо нь нар буруу эргэдэг, харин үлдсэн нь нар зөв эргэдэг гэж Карнегийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн Скотт Шеппард ярьжээ.


Шинэ сарнуудыг АНУ-ын Хавай муж улсын Мауна-Кеа арал дээр байрлах "Субару" сансрын дуран авайг ашиглан илрүүлсэн байна.


Холбоотой мэдээ