Гэр бүлийн марафон гүйлтийн тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-08 20:29:14

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт анх удаа Гэр бүлийн марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 12-нд болно. .

Тус аймгийн ГБХЗХГ, Хэнтий йогийн төвөөс хамтран зохион байгуулж буй уг тэмцээний нээлт ирэх бямба гарагийн 10:00 цагт аймгийн хэмжээнд нэгэн зэрэг болохоороо онцлог юм. Хэнтий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, гэр бүл, хүүхэд залуучууд, иргэд нээлттэй оролцох боломжтой аж. Энэ үеэр марафон гүйлт, йогийн дасгал, нийт оролцогчдод цэнгээнт бүжиг заах, хүүхдүүдийн бүжгийн тэмцээн, хөгжөөнт тэмцээн, спортлог гэр бүлийг шалгаруулах үйл ажиллагаанууд болох юм. 

Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд "Эрүүл мэнд хөдөлгөөн хөгжил" дэд хөтөлбөр багтдаг бөгөөд иргэдийг нийтийн биеийн тамир, хөдөлгөөнд уриалан дуудах, йог, бясалгал, бүжиг зэрэг зохистой хөдөлгөөнөөр хичээллэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх боломжийг олгоход тус үйл ажиллагааны зорилго оршиж байгаа юм.

Холбоотой мэдээ