Дулаалгын багцыг лизингээр худалдан авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-08 10:18:01
Баянхонгор /МОНЦАМЭ/. Гэр хорооллын өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалгын бүтээгдэхүүний багцыг арилжааны банкуудын ногоон зээлийн лизингээр худалдаалах боломжтой болжээ.
Баянхонгор аймагт Гэр хорооллын айл өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээг багасгах замаар агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Утаагүй Баянхонгор” төслийг 2019-2022 онд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, Монголбанк, арилжааны банкууд хамтран хэлэлцсэний үр дүнд гэрт оршин суудаг өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалгын багц бүтээгдэхүүнүүдийг ногоон зээлийн лизингээр олгохоор болсон байна.
Тус зээлийг олгох болсонтой холбогдуулан арилжааны банкууд иргэдэд бүтээгдэхүүн, үйлчилгээ, ногоон зээлийн лизинг танилцуулах өдөрлөгийг аймгийн Баганат талбайд зохион байгуулжээ. Тус багц бүтээгдэхүүнүүдийг гэртээ суурилуулснаар гэр дулаан алдагдалгүй болж, цахилгаан халаагуур ашигласнаар монгол гэрт гал түлэх шаардлагагүй болох давуу талтай.
Ногоон зээлийн лизингтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Баянхонгор аймаг дахь арилжааны банкуудаас авах боломжтой юм байна.
Холбоотой мэдээ