Эмэгтэйчүүдийг чадавхжуулахад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-10-07 11:50:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы III хорооны энэ сарын 4-ний нэгдсэн хуралдаанаар эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, чадавхжуулах асуудлыг хэлэлцлээ.


Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд уг хуралдаанд оролцож Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэх нь Монгол Улсын үндэсний хөгжлийн чухал зорилт болохыг онцоллоо. Мөн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, чадавхжуулахад Монгол Улсад гарсан ахиц дэвшил, тулгарч буй бэрхшээл, Засгийн газраас жендэрийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж бусад орны төлөөлөгчидтэй санал солилцов.

Холбоотой мэдээ